Орхон аймгийн БОЭТ-ийн хамт олны нэрийн өмнөөс та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна. Манай хамт олон Эрдэнэт хот болон бүс нутгийн хүн амд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах, оношилгоо эмчилгээнд орчин үеийн арга, технологийг нэвтрүүлж, зонхилон тохиолдох өвчин эмгэгийн хүндрэл эрсдлийг бууруулах, эмч ажилтнуудын харьцаа хандлага, ажлын хариуцлагыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Иргэн таныг эрүүл мэндээ хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлүүлэн эдгэрэхэд тань манай хамт олон тусалж дэмжихэд үргэлж бэлэн байхын зэрэгцээ танаас ирүүлсэн үнэтэй санал, зөвлөгөөг хэрэгжүүлэх, хамтран ажиллахад бэлэн байна. Танд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ