ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

Улаан бурханы эсрэг вакциндаа хамрагдана уу!

Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу. Өрхийн эрүүл мэндийн төвүүд өдөр бүр 08.30-16.30 цагийн хооронд товлолт вакциныг хийж байна. Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Нийтлэгдсэн огноо : 4/6/2025 10:07:01 PM