ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

ТИЙМЭЭ ! БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА

Жил бүрийн 3 сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Сүрьеэтэй тэмцэх өдрийг ТИЙМЭЭ ! БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе! Уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Сүрьеэ өвчин дэлхий даяар олон сая хүнийг эрүүл мэнд, нийгэм эдийн, засгийн хувьд хохироож нас баралтаар тэргүүлэх халдварт өвчний нэг хэвээр байна. Одоогоор энэ өвчнөөр 10.8 сая хүн өвдсөнөөс 1.2 сая хүн нас бараад байна. Иймд сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, шийдвэр гаргагч нарт болон олон нийтэд сүрьеэ өвчний талаар үнэн зөв мэдээллийг түгээх зорилгоор: ЭМГ, БОЭТ, МСТН-ийн сайн дурын ажилтан, Сум өрхийн ЭМТ-үүд, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгууллаа. Орхон аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, Хувийн хэвшлийн Шүдний эмнэлэгийн ажилчин албан хаагчдад Сүрьеэ өвчний тухай мэдээлэл сургалт явуулсан. Эрдэнэт медикал- Эмнэлэг сувилалын их эмч Т.Соёлмаатай хамтран Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эрсдэл өндөртэй зарим цехүүдэд идэвхитэй илрүүлгийг 2025.03.21-26-ний хооронд зохион байгуулж байна. 2025 оны 04 сарын 01-нээс 4 сарын 11 дуустал БОЭТ, ЭМГ, сум өрхийн ЭМТ-үүдтэй хамтран эрсдэлт бүлгийн 700 хүнд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг зохион байгуулахаар ажиллаж байна.

Нийтлэгдсэн огноо : 4/6/2025 10:04:33 PM