ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

СУВИЛАХУЙН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Тус төв нь төгсөлтийн дараах сургалтыг орон нутагтаа анх удаа эрхлэн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн сувилахуйн төрөлжсөн мэргэшлийн сургалтын 6 дахь элсэлтээ авлаа. Энэ удаагийн сургалтанд “Яаралтай тусламжийн сувилахуй”-д Учралтбаяр ӨЭМТ-1, Талын булаг ХХЭ-1, Булган аймгийн Хялганат тосгоны эмнэлгээс -1, БОЭТ-ийн нийт 7 сувилагч, “ Эрчимт эмчилгээний сувилахуй”-д Эрдэнэт медикал эмнэлэг-1, БОЭТ-3 сувилагч тус тус хамрагдаж байна. Сургалт 4 сарын 1-ээс эхэлж сургалтын эхэнд : - Эмнэлгийн ажилтаны ёс зүй - Албаны болон хувь хүний мэдээллийг хадгалах, хамгаалах, - Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй - Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал - Тарилгын аюулгүй байдал - Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх чиглэлээр заавар, арга зүйн зөвлөмж өгөх сургалтууд явагдаж байна. Манай мэргэшүүлэх сургалтын онцлог нь суралцагсад БОЭТ-ийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасагт сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэнгээ суралцаж өөрийн мэдлэг, ур чадвараа сайжруулах бөгөөд сургалт 3 сарын турш үргэлжлэнэ.

Нийтлэгдсэн огноо : 4/6/2025 9:59:45 PM