Манай аймагт Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг, нарийн мэргэжлийн эмч нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж тус эмнэлэгт ажиллалаа. Багийн бүрэлдэхүүнд Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Чанарын албаны дарга, Дотоод хяналтын ажилтан, Хүний нөөцийн албаны дарга, Хүүхдийн тасгийн эрхлэгч,Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар багтсан нь онцлог байлаа. Тэд тус эмнэлгийн тасаг нэгжүүдийн үйл ажиллагаа, шинэ дэвшилтэт оношилгоо, эмчилгээ, төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа, явцтай танилцаж туршлага судалж өндөр сэтгэгдэлтэй буцлаа.