Эрүүл мэндийн байгууллагын хамгийн эрхэм зорилгын нэг бол үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх явдал юм. Тус эмнэлэгт хийгдэж байгаа хагалгааны тоо, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж бид үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ удаа Хагалгаа ариутгалын нэгдсэн тасаг нь СЭШИА-тай хамтран үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, тасаг хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулаа. Өдөрлөгт БОЭТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлын алба, сувилахуйн алба, тархвар судлаач эмч болон мэс засал, нүд чих хамар хоолой эрүү нүүр, төрөх-эмэгтэйчүүд, хагалгаа-ариутгалын нэгдсэн тасгийн сувилагч нар оролцож хагалгаа ариутгалын тасгийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа. Мөн энэ өдөрлөгийн үеэр тасгуудын хагалгааны өмнөх бэлтгэл, халдвар хамгааллын мөрдөлтөнд хийсэн үнэлгээний дүнг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулан тулгамдсан асуудлаа ярилцаж шийдэх арга замыг тодорхойллоо