Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг болон ЕБ-ын 17 сургуулийн ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох нөлөөллийн үйл ажиллаагаар дамжуулан ирээдүйд эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил эзэмших хүсэл сонирхолтой 16 сурагч БОЭТ-ийн ажлын байраар зочлон эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний чиглэл, эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн онцлогийн талаар танилцаж мөн мэс заслын эмч болох хүсэл эрмэлзэлтэй 4 хүүхдийг хагалгааны хэсэгтэй танилцуулж, бусад хүүхдүүдийг дүрс оношилгооны тасгийн оношилгооны хэсгүүд болон мэргэжилтнүүдийн ажил мэргэжилтэй танилцлаа.
Ирээдүйн боловсон хүчин, хүний нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажилласан Хагалгааны тасгийн эрхлэгч Б.Батсүх эмч болон Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Н.Анхзаяа нарт талархал илэрхийлье.