ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

Судсан дотуурх 1000 дахь тохиолдлын мэс засал хийлээ

Судсан дотуурх мэс заслын үеийн тусламж үйлчилгээг орон нутагтаа нутагшуулахаар 2022 онд БОЭТ-д ангиографийн анхны аппаратыг суурилуулж байв. Хүний нөөц, эмч, мэргэжилтнүүдээ бодлогоор бэлтгэсний үр дүнд өнөөдөр 1000 дахь иргэнийхээ амь насыг аварлаа.
БОЭТ шинээр 58 төрлийн эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлж, иргэд үр шимийг хүртэж байгаагийн нэг нь судсан дотуурх мэс засал юм.
Технологийн дэвшлийг ашиглан хийж буй энэхүү тусламж, үйлчилгээ нь Орхончууд төдийгүй Хойд бүс нутгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Ирэх жилүүдэд Хойд бүсийн хэмжээнд Зүрхний төв байгуулахаар зорьж байна.

Нийтлэгдсэн огноо : 5/6/2025 12:10:22 AM