БОЭТ-ийн хэмжээнд эрчимт эмчилгээний зөвлөх эмч, клиникийн профессор, үндэсний чиглүүлэгч багш Б.Батбаяр агсаны нэрэмжит
Амилуулах тусламжийн ур чадварын уралдааныг 2 үе шаттай зохион байгууллаа.
Уралдааныг эмнэлгийн мэргэжилтнүүдийн эмнэлгийн гаднах болон эмнэлэг доторх амилуулах суурь болон лавшруулсан тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, багийн ажиллагааг дээшлүүлэх зорилгоор явууллаа.
Уралдааны 1-р шатанд нийт 17 тасгийн 75 эмч, сувилагч,тусгай мэргэжилтэн, туслах сувилагч оролцож уралдаан угтсан ажлын танилцуулга, мэдлэг шалгах сорил, эмнэл зүйн тохиолдол дээр ажиллах, хөгжөөн дэмжигчдийн асуулт хариулт чиглэлээр өрсөлдлөө.
Ур чадварын 2-р шатанд нийт 6 тасгийн 30 эмч, сувилагчид шалгаран оролцож багийн мэндчилгээ, мэдлэг шалгах сорил, эмнэл зүйн тохиолдол дээр ажиллах, хөгжөөн дэмжигчдийн асуулт хариулт чиглэлээр өрсөлдөж
Тэргүүн байранд Мэс заслын тасаг,
дэд байранд Эрчимт эмчилгээний тасаг,
гутгаар байранд Яаралтай тусламжийн тасаг тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Уралдаанд идэвхтэй оролцсон бүх тасаг нэгжүүддээ талархал илэрийлье. Мөн бидний ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Залуучуудын ордоны хамт олонд баярлалаа.