ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭГЧ СУРГАЛТ ЯВАГДЛАА

Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгээс манай аймгийн ЭМБ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “ Амилуулах суурь тусламж үзүүлэгч” сургалтыг зохион байгуулж БОЭТ-ийн 178 эмч , сувилагч хамрагдлаа.

Амилуулах суурь тусламжийн сургалт нь тусгай багаж хэрэгсэл шаардагдахгүй, амилуулах тусламжийг нялхас, хүүхэд болон насанд хүрэгчдэд хийх үйл ажиллагааны тухай заадаг сургалт бөгөөд энэ нь дэлхийн аль ч улсад адилхан агуулгатай байдаг.

Сургагч багш нар энэхүү сургалтаар эмнэлгийн мэргэжилтнүүдийн эмнэлгийн гаднах болон эмнэлэг доторх амилуулах суурь тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх онолын болон дадлага сургалтыг өртөөчилсөн байдлаар зохион байгууллаа.

Бид тасаг нэгжүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх “Амилуулах тусламжийн ур чадварын уралдаан”-ыг 2 үе шаттай зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна .

Нийтлэгдсэн огноо : 4/29/2025 5:39:37 AM