УГТЭ-ээс улсын хэмжээний нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжих, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах зорилгоор “Үндэсний сургалт семинар”-ыг зохион байгууллаа.
Сургалт семинарт АНУ, Япон улсын эрдэмтэн, судлаачид, нийслэл, орон нутгийн 59 байгууллагын 350 гаруй сувилагч, тусгай мэргэжилтний төлөөллүүд 8 зочин илтгэл, 12 боловсролын илтгэл, 16 судалгааны илтгэл, 84 судалгааны бүтээлээр оролцлоо. Мөн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хийсэн шинэ арга технологи,бүтээлч үйл ажиллагаануудтай танилцаж туршлага солилцлоо.
Бид УГТЭ-ээс зохион байгуулдаг үндэсний семинаруудад тасралтгүй оролцож ирсэн бөгөөд энэ удаагийн сургалт,семинарт БОЭТ-ийн 10 тасгийн 22 сувилагч, тусгай мэргэжилтэн оролцлоо. Үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан 11 дэх удаагийн сургалт семинарт сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ оролцуулж дэмжлэг үзүүлсэн тасаг нэгжүүдэд баярлалаа.